Нийгмийн

Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгожээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгохыг дэмжлээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа.

Нэгдүгээрт, музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх авто машингүй гудамж болгох,

Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих  саналыг оруулсан. 

Уг асуудлыг  Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах  мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button