ДЭЛХИЙ

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай утсаар ярилаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-тай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ковид-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийг Комиссын 75 дугаар чуулганы даргын хувиар удирдах гэж буйд талархал илэрхийлээд, цар тахлыг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Сайд Д.Цогтбаатар дэлхий нийтийг хамарсан цар тахал нь олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдлээ

Эргэн сануулахад АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг 1989-1990 онд Гадаад явдлын яамны орлогч сайд Х.Олзвой, 55 дугаар чуулганыг 1999-2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа нар даргалж байсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа буюу 2019-2020 онд 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалж байгаа юм.


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button