ДЭЛХИЙ

ОХУ-д 10 өдөр дараалан хоногт 10 мянгаас дээш тохиолдол бүртгэгдлээ

АНУ-д хоногт коронавирусийн халдварын 22 мянган шинэ тохиолдол, ОХУ-д халдварын 10 мянган тохиолдол шинээр илэрчээ.

ОХУ-ын хувьд хоногт 10.899 шинэ тохиолдол илэрсэн нь 10 дахь өдрөө дараалан 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хотуудынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хөл хориог шат дараатай сулруулж буй. Энэ мягмар гарагаас үйлдвэр, барилгын ажилтнууд эргэн ажилдаа оржээ.

Дэлхий дахинд шинээр коронавирусийн халдварын 84.732 тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 4.337.022 болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button