ДЭЛХИЙ

Ухань хотын бүх оршин суугч коронавирусийн шинжилгээ хийлгэнэ

Цар тахал анх дэгдсэн Хятадын Ухань хотын бүх оршин суугчийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулна гэж "Пэнпай” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр, хотын цар тахалтай тэмцэх шуурхай штабаас бүх оршин суугчид коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг үүрэг болгожээ. Энэ сарын 9, 10-нд Ухань хотод коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол бүртгэдсэний дараа ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод халдварын шинэ тохиолдол 35 хоногийн дараа дахин илэрсэн нь энэ юм. 

Халдвар авсан хүмүүс Дунсиху дүүргийн оршин суугчид бөгөөд тэдний хоёр нь гэрлэсэн хос аж. Хотын хүн амын нягтрал, дүүрэг тус бүрийн оршин суугчдын тоог үндэслэн оршин суугчдыг нийтээр нь шинжилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулахыг хотын эрх баригчдад даалгасан байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахад тэдэнд 10 хоногийн хугацаа өгчээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button