ДЭЛХИЙ

Гал түймрийн улмаас “COVID-19”-өөр өвчилсөн ТАВАН иргэн нас баржээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Георгия эмнэлэгт гал гарсны улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан коронавирусээр өвчилсөн, амьсгалын аппараттай таван иргэн нас барсан байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар амьсгалын аппаратад үүссэн богино долгионы улмаас гал  түймэр гарсан хэмээн мэдээлсэн ч хүмүүс итгэхгүй байгаа юм. Учир нь 4.9 сая хүн амтай Санкт-Петербург хотод эмнэлгүүдэд стандартад нийцсэн 5483 ор болон амьсгалын аппарат байдаг аж.

Мөн эмнэлгийн ажилтнуудын хэлж буйгаар амьсгалын аппаратаас үүдэн гал гарсан тохиолдолд дэлбэрэлт үүсэх байсан гэжээ. Мөн зөвхөн өвчин нь хүндэрсэн таван хүний өрөөнд  гал гарсанд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button