ДЭЛХИЙ

Итевоны цэнгээний газартай холбоотой 2400 гаруй хүнд шинжилгээ хийжээ

БНСУ-ын Сөүл хотын Итевон дүүргийн цэнгээний газраар үйлчлүүлсэн болон ойрын хавьтлын 24082 хүнд коронавирусийн шинжилгээ хийжээ.

Итевоны шөнийн цэнгээний газар, клубүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо өчигдөр /2020.05.13/ 120 болсноос 70 нь Сөүлд илэрчээ. Сөүлд клубтэй холбоотой хүмүүст үнэгүй шинжилгээ хийж байгаа бөгөөд нэрээ нууцлан шинжилгээ өгөх боломжтой аж.

Энэ талаар Сөүл хотын захирагч Пак Сон Вон “Нэрээ нууцлан шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн нь ихээхэн үр дүнтэй байна. Ийм шинжилгээ авч эхэлснээс хойш шинжилгээнд хамрагдсан хүний тоо дунджаас найм дахин өссөн” гэжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button