НИЙГЭМ

Д.Нямхүү: Халдварын тохиолдол нэг дор 19-өөр нэмэгдлээ

Өнөөдөр /2020.05.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

"Өчигдөр улсын хэмжээнд нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэдийн нэгний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18-ынх нь шинжилгээ эерэг гарлаа. Ингээд өчигдөр нэг дор 19 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button