Нийгмийн
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан цахимаар хуралдаж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр /2020.05.14/-нд хуралдаж байна. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга сонсох, мөн тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэх юм. Шинэ төрлийн коронавируст халдварын улмаас Нийслэлийн ИТХ нь цахимаар хуралдаж, нийслэлийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид долоо хоног бүр хуралдаж байгаа бол энэ удаад Төлөөлөгчдийн ээлжит хурлыг хуралдуулан дээрх асуудлуудыг хэлэлцэж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.