НИЙГЭМ

ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэллээ.

Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо ирсэн байна. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар

  • 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,
  • 13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,
  • ажиглалтад 129 иргэнийг Баянбуурал амралтад,
  • 61 иргэнийг Орхон аймагт тусгаарлажээ.

Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button