ДЭЛХИЙ

Япон Улсын дийлэнх муж хөл хориогоо цуцалж эхэллээ

Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо дийлэнх муж, хотуудад зарласан онц байдлын арга хэмжээгээ цуцаллаа. Харин Токио, Осака хотуудынхыг хэвээр үлдээсэн байна. Тус улсын Засгийн газар иргэд, бизнесүүдийг дэмжих хоёр дахь ээлжийн нэмэлт санхүүжилтийн багц дээр шуурхай ажиллаж эхэлнэ гэж Абэ Шинзо мэдэгдлээ.

Тэрбээр “Шинэ тренд үргэлж айдас төрүүлж байдаг. Өдөр тутмын амьдралын шинэ хэв маяг, нийгэм, эдийн засгийн ажиллагаа бүхэлдээ сэргэх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хүн бүр сонор сэрэмж сайтай байхгүй бол хоёр долоо хоногийн дараа нөхцөл байдал яахыг бид таамаглашгүй. Хэрэв халдварын тохиолдол нэмэгдэж онц байдал хоёр дахь удаагаа зарлахад хүрвэл харамсалтай. Дэлхийн хэмжээнд коронавирусийн тархалт огт намжихгүй байна. Дэлхийн эдийн засаг 100 жилд нэг удаа тохиодог хямралтайгаа тулгарлаа. Энэ удаагийнх “Lehman Brothers” дампууралтай харьцуулшгүй том байх болно” гэжээ.

Тус улсад 16.203 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 713 хүн нас барж, 10.338 хүн эдгэжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: japantimes.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button