Нийгмийн

Баянгол дүүрэгт хогийн цэг шатсаны улмаас орон гэргүй иргэн түлэгджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын дэргэдэх хогийн цэгт гал гарчээ. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид өчигдөр /2020.05.15/ өдрийн 22:42 цагт хоёр км замыг туулан очиж, галыг 10 минут ажиллаж унтраажээ.

Тухайн түймрийн улмаас тодорхой оршин суух хаяггүй 31 настай иргэн Э-ийн хоёр гар, нүүрний хэсэг түлэгдэж улмаар түргэн тусламжийн эмчид шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button