НИЙГЭМ

Д.Нямхүү: Өчигдөр 571 иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн лабораторид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид 199 хүнээс шинжилгээ авсан. Тэдний дунд Истанбул, Улаанбаатрын онгоцоор ирсэн 190, Өмнөговь, Дорноговь аймагт тусгаарлсан нэг, тандалтын зорилгоор ирсэн хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан таван иргэн бий. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 40 жолооч, тусгаарласан 10 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан.

Мөн тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 132 хүнээс давтан шинжилгээ авахад халдвар илрээгүй” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button