ДЭЛХИЙ

Европын орнууд наран шарлагын газруудаа нээж эхэллээ

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 4.7 сая давж, 315 мянган хүн нас бараад байна.

Түүнчлэн олон оронд шинээр халдвар авах тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмийг сулруулсаар байна.

Франц, Грек, Италид хөл хориотой байгаа ч хэдэн зуун наран шарлагын газрыг нээлээ. Франц, Италид хэдэн зуун наран шарлагын газар нээгдсэн боловч далайд очихыг хүссэн хүмүүс маш олон байгаа учир хүмүүс зай барих шаардлагыг биелүүлэхийн тулд хэдэн цагаар ээлж дараагаа хүлээж байгаа аж. Францын эрх баригчид хэрэв наран шарлагын газруудад олон хүн цуглаж эхэлбэл цагдаа нар амрагчдыг тараана гэдгийг анхааруулж байна.

Грекийн эрх баригчид мөн далайн эргийн зарим газраа нээсэн байна. Гэсэн хэдий ч хязгаарлалт, хоригууд тэнд хэвээр байгаа юм. Бямба гарагт /2020.05.16/ орон даяар 500 орчим наран шарлагын газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн боловч иргэд зай барих журмыг дагаж мөрдөх ёстой. Наран шарлагын газруудад 1000 хавтгай дөрвөлжин метр тутамд 40 хүнийг хүлээж авах бол наран шүхрүүдийг дөрвөн метрийн зайтай байрлуулах ёстой байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button