БОЛОВСРОЛ

Англид сургуулиуд зургадугаар сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ

Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна.

Сургуулиуд зургаадугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ.

Уг төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, нэг болон зургаадугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.

Харин Уэльс улс сургуулиудаа зургаадугаар сарын 1-ний өдөр нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд зуны амралтаас өмнө сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна. 

Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл бага ч гэсэн ирэх сараас сургуулиудыг нээх нь аюулгүй байдлын талаас хэт эрт байгаа талаар Английн багш нарын 9 зөвлөл байр сууриа илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж, багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна.

Гэтэл Засгийн газрын зүгээс маскийг цөөн тохиолдолд, тухайлбал зай барих дэглэм баримтлах боломжгүй үед  зүүхийг санал болгожээ. 

Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгасан аж. 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button