ДЭЛХИЙ

Энэтхэгт хөл хориог дахин сунгалаа

Энэтхэгт коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгажээ. 

Тус улсын Засгийн газар хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм. Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс хөл хорио тогтоож, сургууль, нийтийн тээвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

Энэтхэгт сүүлийн мэдээллээр 90 мянга гаруй хүн халдвар авснаас 53.946 хүн эмчлүүлж байгаа бол 2896 хүн нас баржээ. 

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: thehindu.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button