Нийгмийн

Жаргалант тосгоны Цагдаагийн тасагт бүрэн тоноглолтой авто машин гардууллаа

Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах,  байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва “Алслагдсан тосгодод ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан  тэнд ажиллаж буй алба хаагч, цагдаагийн тасгийн техник, төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй үе тулгарч байгаа. Иймд Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтраад “Жаргалант” тосгоны цагдаагийн тасгийн тасгийн авто машины асуудлыг шийдвэрлэн өгч байгаа юм. Та бүхнээсээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж Нийслэлийн ИТХ болоод ГХУСАЗЗ-ийн нэрийн өмнөөс хүсье “ гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button