ДЭЛХИЙ

ОХУ-д халдвар авагсдын тоо 290 мянга давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Улмаар тус улсад нийт халдвар авагсдын тоо 290.680 болоод буй юм. Тавдугаар сарын 1-нээс хойш тус улсад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, өдөрт л 4000-аас 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Тэгвэл энэ тоо буурч, сүүлийн гурав хоногийн хугацаанд халдвар авагсдын тоо 9000-д хүрсэн байна.

ОХУ-д өдгөө 2700 гаруй хүн нас бараад байна. Ийнхүү тус улс нь халдвар авагсад болон, нас барагсдын тоогоороо АНУ-ын дараа орж байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button