Нийгмийн

COVID-19|Амны хаалт зүүснээс гарсан батгыг хэрхэн арилгаж, сэргийлэх вэ

Сошиал сүлжээнд сүүлийн үед амны хаалтнаас үүсэлтэй шинэ төрлийн батгаших өвчин үүссэнийг “Маскне” хэмээн нэрлэжээ. Тус нэршил нь “маск”, “батга” хэмээх үгнээс гаралтай аж. Ялангуяа нэг удаагийн эмнэлгийн амны хаалтыг удаан хугацаанд зүүж буй эмч сувилагч нарт тус эмгэг түгээмэл тохиолдож буйг онцлов.

АНУ-ын сувилагч Кайл Пир өөрийн Инстаграм хуудсандаа “Ялангуяа өсвөр насандаа батгашиж байгаад эдгэрсэн хүмүүст амны хаалт зүүснээр дахин сэдэрч байна. Эмнэлгийн байгууллагынхан тэр дундаа эмч, сувилагч нар “Маскне” батгаар өвчилж байна.” гэжээ.

Түүнчлэн “Амны хаалт байнга зүүгээд миний царай цайрсан” хэмээсэн сэтгэгдлүүд сошиалд түгээмэл буй аж. Тэгэхээр амны хаалт зүүх нь магадгүй давуу тал болж ч болох юм.

Нью-Йоркийн дерматологич Софи Павитт хэлэхдээ: "Бид амны хаалтыг нүүрнийхээ маш эмзэг, мэдрэмтгий хэсэгт зүүдэг. Ялангуяа амны хаалтыг хоёр болон түүнээс дээш хугацаагаар зүүдэг бол батгаших эмгэгт амархан өртөх болно” гэжээ.

Мэргэжилтнүүд амны хаалтыг удаан хугацаанд зүүж арьсыг цочроосноор механикаар батга, тууралт үүсгэж байгааг онцлов. Ялангуяа нэг удаагийн амны хаалт нь арьсыг цочроож, үрэвслийг өдөөдөг байна. Коронавирус гарахаас өмнө тус эмгэг нь ихэвчлэн хамгаалалтын хувцас өмсдөг тамирчдын дунд түгээмэл ажиглагддаг байжээ.

Иймд аль болох нэг удаагийн амны хаалт бус даавуун амны хаалтыг угааж ариутган хэрэглэснээр, батга гарахаас сэргийлж чадна. Мөн амны хаалтаа авсны дараа нүүрээ сайтар угаагаад, спиртийн орц, найрлагагүй чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: https://knife.media/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button