ДЭЛХИЙ
ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ

Коронавирусийн халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж байсан ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин өчигдөр /2020.05.19/ үүрэгт ажилдаа эргэн оржээ.
Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхийг ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусовд даалгаж буйг цуцалсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний захирамжийг Кремлийн ордны цахим хуудсанд нийтэлжээ.
ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 299.941 тохиолдол бүртгэгдэж, 2837 нас бараад байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: moscowtimes.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.