НИЙГЭМ

Автобусны буудлын сандал, хогийн сав болон ТҮЦ-үүдийг халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэж байна

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн.

Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-20 16:32

Ёстой гоё. Үе үе ингэж цэвэрлэсээр байгаад үргэлж л гял�##�заж байдаг болгочихвол Нийслэлийн нүүр царай их л дээрдэнэ дээ. Тэгээд иргэд маань хог цаас нөгөө ц.., н.... хаяхаа больчихвол сайхан даа. Их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шүү, ойлгомоор юм

Холбоотой мэдээ

Back to top button