ДЭЛХИЙ
Коронавирусийн хэлбэртэй мөндөр орж, иргэдийг "айлгав”

Мексикт коронавирустэй төстэй хэлбэртэй мөндөр оржээ. Тус улсын хойд нутгийн Нуэво Леон мужийн Монтеморелос хотын иргэд нийгмийн сүлжээнд тус мөндрийн зургуудыг хуваалцсан байна. Зарим хүмүүс энэхүү үйл явдлыг муу ёр хэмээн айж, зэвүүцэж байсан бол бурхнаас илгээсэн дохио хэмээн үзэх нэгэн ч байв.
Энэ талаар Дэлхийн цаг уур судлалын төвийн зөвлөх Хозе Мигуэл Винас “Энэ явдал тийм ч хэвийн бус зүйл биш. Шуурганы үеэр усны дусал бөмбөрцөг хэлбэртэй болж доош унахдаа мөсөн давхраатай болно. Хүчтэй шуурганы үеэр мөндөр үнэхээр том болж, олон хэсэг болж бутардаг. Тэд энэ үед бие биетэйгээ мөргөлдөн нэгдэх юм уу дахин бутардаг бөгөөд ийм байдлаар мөсөн өргөс үүсдэг юм” гэж тайлбарлажээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: republicworld.com














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.