
Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа билээ. Өнөөдөр түүний дэлхийн зулай буюу ЭВЕРЕСТИЙН ноён оргилд гарсны ЕСӨН жилийн ойн өдөр тохиож буй ажээ.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн зулайд хөл тавьсан хоёр дахь Монгол хүн болж байсан энэ сайхан өдрийн мэнд хүргэе. 2011 оны тавдугаар сарын 21-ний энэ өдрийн үүр шөнийн цагаар нэг цэг нэг цаг хугацаанд өдөр шөнө хоёрыг зэрэг харж төрийн далбаагаа барин омогшиж суусан цаг хугацаа есөн жилийн энэ өдөр билээ. Нийт ард түмэндээ баярт өдрийнхөө мэндийг хүргэж,аз хийморь,баяр баясгалан илгээе” хэмээн нийтэлсэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.