Нийгмийн

“Вива сити” хорооллын оршин суугч өндрөөс унаж нас баржээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын дөрөвдүгээр давхраас эмэгтэй хүн унаж, амиа алджээ.

Шалгалтаар талийгаач нь тус байранд амьдардаг бөгөөд 31 настай аж. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач эмэгтэйг СЭМҮТ-ийн хяналтанд байдаг нь тогтоогдсон бөгөөд түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэсэн байна. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button