ЭДИЙН ЗАСАГ

“Бодь даатгал” IPO захиалга авч эхэлнэ

Даатгалын салбарын бас нэг тоглогч “Бодь даатгал” компани Монголын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэж байгаа тухай мэдээлэл байна. Тус компани тавдугаар сарын 25-наас IPO-ийн захиалга авч эхлэхээ мэдэгдлээ.

20 хувиа олон нийтэд санал болгож, доод тал нь 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд нийт 47,063,944 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 113 төгрөгөөр санал болгож байгаа юм байна.

Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгүүлэх гэж буй тус компанийн хувьцааны захиалга авах хугацаа тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын наймны өдөр хүртэл үргэлжилнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хамар ганболд
Хамар ганболд

Луйварын компани

Холбоотой мэдээ

Back to top button