СПОРТ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад төрсөн өдрийн мэнд хүргэе

Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1978 оны тавдугаар сарын  23-нд Улаанбаатар хотод төрсөн, өдгөө 42 нас хүрлээ.

Монголын буудлагын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан тамирчдын нэг О.Гүндэгмаа олимпоос медаль хүртсэн дөрөвхөн эмэгтэй тамирчдын нэг (нөгөө гурав нь Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, С.Батцэцэг, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр).

Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хань тэрбээр өнгөрсөн жил буудлагын спортын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Улмаар олимпийн наадамд долоо дахь удаагаа цэц сорих эрх авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button