ХУУЛЬ

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон ЗУРГААН шүүгчийн ХОЁР нь хорих ял авчээ

Салхитын мөнгөний ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт зургаан шүүгч холбогдсон. 

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б. Сайханцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг авлигалын хэрэгт холбогдуулан шалгасан. 

Мөрдөн байцаалтын явцад УДШ-ийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад ирээгүй. Хэргийг нь тусгаарласан. ЧД-ийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон шүүхээр шийдвэр гаргуулж тусгаарлуулжээ. Харин УДШ-ийн шүүүгч Г. Цагаанцоож Д.Цолмон нар цагаадсан бололтой. Ингээд дээрх зургаан шүүгчээс шүүгчдэд авлигал өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон , авлига зуучилсан  хоёр шүүгч л хорих ял авсан байна.

Шүүгчдэд хахууль өгөхөд оролцож зуучилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э. Халиунбаярт гурван жил хорих ял, мөн авлига өгөх ажлыг гол зохион байгуулалцаж , зуучилсан СХД-ийн ИХТ-ын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жилийн хорих ял тус тус оноожээ. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордоос гадна өөр хэрэгт мөн авлига авсан асуудалд давхар холбогджээ.

Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагайн хүргэн дүү болох Г.Жаргалангийн үеэл юм. Салхитын ордын авлигалын хэргийг зохион байгуулсан гэх Ш. Мөнгөншагай,Г.Жаргалан нарт гурван жилийн хорих ял тус тус оноожээ. Мөрдөгчид Г.Жаргалангийн орон сууц дахь гэрээс 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн доллар илрүүлэн хураасан билээ. Шүүгчдээс гадна ХУД-ын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн дарга Г. Алтан-Очир мөн уг авлигалын хэрэгт холбогдсон. Түүнд гурван жил хорих ял оноожээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Өргөсөн тангарагаа зөрчсөн хүмүүст энгийн хүмүүсээс илүү ял өгч байх хэрэгтэй

өвгөн
өвгөн

Бараг толгойг нь илээд өнгөрчээ. Наад ###### нар чинь хөх инээд нь хүрч бгаа. удахгүй суллагдана. Шүүгч нар та нар бүгд найзууд,бие биенээ хамга####ж, өөд нь татахдаа гарамгай з####ьтай, 2 нүүртэй улс.

Зочин
Зочин

Авилг####аа зээл гэж баримт бүрдүүлэн хэргээс мултардаг арга дэлгэрчдээ

Зочин
Зочин

Шүүгч хүн хэргийн оролцогчоос мөнгө зээлж болдог юмуу.Авилгаа мөнгө зээлсэн болгож суг####ж1

Зочин
Зочин

16 хүн бүлэглээд 10 адуу хулгайлчихсан бол шүүх ямар ял өгч яаж сүржигнэх байсан бол.Бүхэл бүтэн их наядаар тооцогдох хэмжээний үнийн дүнтэй орд газрыг адныханд худ####даж авила өгч ав####цаад авилгаа була####даж шившгээ хутгасан шүүгчид б

Зочин
Зочин

Монгол шүүхийг харагтун.адилхан авилга нэгт нөхдөдөө ийм ял өгчээ.Суг####ах сүв нүх гаргах гэж оролдсоор заримыг нь суг####ж авчээ .Шүүхийн авилгын сарангоо ээжүүд сугарч чаджээ.

зочин
зочин

ДАМПУУРСАН ТӨР ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ШҮҮГЧИДЭЭ ШАГНАСАН БАЙНА АА

Иргэн
Иргэн

энэ ч арай л байна. Монголоос өөр газарт бол

Иргэн
Иргэн

Хужаад бол бүгд чад монгол сайхан вм оо гударсан мөнгөө хувааж аваад л

зочи33Болдн
зочи33Болдн

Сайхан жүжиг болжээ. Хахууль авсан нь үлдээд зуучилсан нь хорих авчээ. Инээдмийн хошин шогийн жүжиг

Зочин
Зочин

ШҮҮГЧДИЙН БИE БИEНЭЭ ХААЦАЙЛСАН ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛСЭЭР…ОДОО ХАХУУЛЬ ӨГӨӨГҮЙ БОЛ ХАТУУ ШИЙТГЭНЭ ГЭДЭГ ЗАРЧИМ НЬ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

Зочин
Зочин

энэ үнэн үү

Зочин
Зочин

энэ үнэн үү

Back to top button