Х.Баттулга, Г.Занданшатар хоёрыг онилсон Ш.Мөнгөншагай мэдээллээрээ юуг илчлэв

"Салхитын мөнгөний орд"-ын хэргээр шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай гурван жилийн хорих ял авч, эдэлсэн. Тэрбээр өнөөдөр "Салхитын мөнгөний орд"-той холбоотой мэдээлэл хийв.
-Намайг авлигал өгсөн гэж ялласан, гэхдээ авсан эзэнгүй шүүх хурал болсон-
"Намайг Салхитын мөнгөний орд"-ны хэрэгт гол зохион байгуулагчаар оролцсон, авлигал өгсөн гэж үзээд гурван жилийн ял өгсөн. Гэхдээ шүүхээс маш тодорхойгүй байдлаар ял авч байсан. Авлигал өгсөн хүн нь би, гэхдээ авсан эзэнгүй шүүгдсэн.
Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын шүүх хурал дээр 27 сая төгрөгөөр торгууль ногдуулсан байсан. Энэ нь шударга бус санагдаж байна. Тэр хүн авилгал авсан нь батлагдсан. Гэхдээ миний хэрэгт авлигал авсан эзэн нь тогтоогдоогүй.
Би шоронд ял эдлэж байх хугацаандаа хоёр удаа харвалт өгч байсан.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шүүгчид авлига авсан гэсэн шүү дээ. Зарим нь нас барсан. Энэ бүх ажлыг зохион байгуулсан хүн нь Т.Мөнхбаяр юм. Хоорондоо маргаантай байгааг сонсоод, газар доор юу байгаа талаарх мэдээллийг олж авсан. Тэгээд л эхэлсэн. Би авлига өгсөн болж таарсан. Энэ хэргийг дэлгэрэнгүй ярих юм бол 2-3 цаг болно. Би ялаа эдэлсэн. Шоронд хоёр удаа цус харваж, эдгээгүй л явж байна. Би энэ хэргийг орхиж болно шүү дээ. Шударга бус явдал байж болохгүй. Архивын бүх баримт ил нээлттэй байгаа. Нийгэмд Ш.Мөнгөншагай гэдэг хүн баахан шүүгч нарт хахууль өгч байгаад баригдсан гэдэг ойлголттой байдаг. Гэтэл хахууль, авлига авсан хүн нь байхгүй. Хэргийг хийсэн хүн нь авлига авсан байх учиртай биз дээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч гээд хаа хамаагүй хүмүүст ял өгсөн. Шүүгч нарт авлига авч, мөнгө өгсөн хүнтэйгээ хамт ял авсан гэж ойлгосон, ард түмэн.
-Х.Баттулга Г.Занданшатарыг энэ ажлыг амжуулвал Их хурлын дарга болгохоор тохирсон-
Тухайн үеийн Засгийн газрын дарга, Ерөнхийлөгч хоёрын хамтдаа хийсэн хулгай нь энэ юм. Г.Занданшатар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга байсан. Тэгэхэд Х.Баттулга Г.Занданшатарт "энэ ажлыг амжуулвал их хурлын дарга болгож өгье" гэсэн тохироо хийсэн. Тэгээд Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар томилсон. Одоо тэр хүн Хөдөлмөрийн баатар болсон.
Тэр хүн Х.Баттулгын гар хөл гэдгийг сайн мэднэ. Тийм учраас мэдээлэл алдагдаж, дээрэмдсэн. Нэг ноцтой асуудал нь, тэтгэврийн зээлийг бонд гаргаж, 700 тэрбум төгрөгөөр тэглэсэн ч тэр бондын мөнгө төлөгдөөгүй. Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой байсан ч дээгүүр, доогуураа хулгай хийсэн. Тухайн үед 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 мянган ам.доллараар гаргаж байсан. Одоогийн мэдээллээр 106 мянган ам.доллараар гэрээ хийж гаргаад, 700 орчим мянган ам.доллараар зарж байгаа. Дундах 600 мянган ам.доллар нь дээд албан тушаалтнуудын халаасанд орж байгаа. Нүүрсний хулгайг уурхайд биш оффисын өрөөний ширээн дээр хийдэг.
Би Т.Мөнхбаяртай уулзахад анх санал тавихдаа 106 мянган ам.долларын санал тавьсан. Тэгээд надад "106 мянган ам.доллараар гэрээ хийж, нэмэлт 80 мянган ам.доллар нь миний халаасанд орно" гэсэн. Ингэхдээ 186 мянган ам.доллараар зарагдаж, цаасан дээр 106 мянган ам.доллар гэж бичсэн. Сүүлдээ үнэ нь өсөөд 700 мянган ам.доллар болсон.
ТЭЗҮ-ээр 500 орчим сая ам.долларын хүдрийн биет байна гэж тооцоолсон. Нэг их наядын хулгай хийж, зохион байгуулсан учраас Т.Мөнхбаяр уснаас хуурай гарч байна" гэв.
Эргэн сануулахад, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр болсон. Хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд Ш.Мөнгөншагай нарт ял оноож, нэр бүхий хоёр шүүгчийг цагаатгах шийдвэр гаргасан юм.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ert oroi hereg uuseh asuudal bna
Мөнгөн шагай ч өөрөө гэмт хэрэгт шүү дээ.Нэг нэгнээ сайн ууд�##�цгаа даа
Нөгөө шударга ХЗДХ сайд маань нэг юм хэл дээ
Энэ з�##�ууг цав цагаан гэхэд эргэлзээтэй. Гаргасан �##�даан дээр нь дөрөөлсөн ажиллагаанууд явагдсан юм шиг. Ярьж буй дээрэм, түүнд голлон оролцогч нарын тухайд магадл�##� маш өндөр, үнэн нь бараг 100 хувь байх. Ингээд бодоход энэ нийгэм цэвэршихэд мөн ч хол байна даа. Гол хүнээ тойрч хэдэн ч жил болов доо. Ирэх сонгуулиар эргээд л гараад ирнэ гэж бодохоор… ий…боож үхмээр… дэндүү бөгчим байна.
Үнэн үнэн хзээ цвэр нийгэм ирнэ гэж хүлээх вэ 20 30 жил нар үзэхгүй бхаа болдог бол хүүрнүүдийг эхнээс буудаад цэвэрлэмээр санагдах юм, дээрээ үнэхэр бохир улаан цагаандаа гарсан бна
Энэ одоо өөрөө жинхэнэ хулгайчдаа
БҮГД НЭГ ДОВНЫ ХӨЛ ТОЛГОЙ НЬ НИЙЛСЭН ХУЛГАЙЧУУД . ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ МӨНХБАЯР ЖЕНКОД АЛТАН ГУЛДМАЙ ХАДГАН ДЭЭР ТАВИАД БЭЛЭГЛЭН ААРХАЖ БАЙСАНЫГ МӨН НӨГӨӨХ НЬ ЕӨК-Н СЭНТИЙГЭЭС БУУХЫНХАА ӨМНХӨН ЭНГЭРТ НЬ БААТАРЫН АЛТАН 5 ХОШУУ ЗҮҮЖ ӨГӨӨД БИЕ БИЕНДЭЭ ХАЙР ДҮҮРЭН ХАРЦ ШИДЭЛЦЭЭД ЯМАР БАЙЛАА ДАА ЭДНИЙГ ХАРСАН ОЛОН ТҮМЭНД ОДОО НЭГ ЮМ БОДОГДОЖ БГА БАЙЛГҮЙДЭЭ . ТЭР ЖИЛ МАНАЙ ЗАНДАН НОЁН САЛХИТАД СҮРИЙГ ҮЗҮҮЛЖ ЯВАХДАА ОДООНЫ СЭНТИИД ЗАЛРАХ НҮХЭЭ УХАЖ ЯВЖ ШҮҮ ДЭЭ ЮУУН ТЭР МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШИГ
Тм болж таарлаа
Энэ муу хогын хулгайч луйварчин хэнээс хэдэн цаас авчаад солиороод бгаан харваад үхвэл таарна худ�##�ч хулгайч луйварчинг чинь монгол даяар мэднэ баттулга занданшатар 2 нийлж юм хийж явсан түүх байхгүй үхээд хорвоо цэвэрлээд новшоо
Ийм явд�##� энэ төрд дээр дооргүй болдог. Шүүхэд итгэх ямар ч итгэл байхгүй. Жаахан зөв явсан, шударга, мэргэжлийн хүмүүс яг энэ хүн шиг хохироод луйварчид даам гардаг цаг.
Жонхуу оролцоогүй юм гэж байхгүй юмаа �####�
Аль эрт ерөнхийлөгч маань - " ТАНАР БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД . У . Хүрэлсүх " - гээд ЗАРЛАЧИХСАН байхад Занданшатар гэхээр эвэртэй туулай үзсэн юм шиг болов гэнэ ... Ийм ард түмэнийг чинь ТЭНЭГ л гэхээс ... гэнэн хонгорууд гэлтэй биш ...