НИЙГЭМНийгэм мэдээ

ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томиллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг өөр ажилд шилжихтэй холбогдуулан чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууныг томилжээ.

Ц.Болорчулуун нь:

  • 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал,
  • 2010 оноос ХХААХҮЯ-ны Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал,
  • 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал,
  • 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button