ДЭЛХИЙ

Ухань хотод нэг өдөрт 1.5 сая иргэн "COVID-19”-ийн шинжилгээнд хамрагджээ

Баасан гарагт /2020.05.22/ "COVID-19”-ийн тархалт анхлан дэгдсэн Ухань хотын 1.470.950 иргэн вирус илрүүлэх нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагджээ. Өмнөх өдөр нь 1.000.729 иргэн ижил төрлийн шинжилгээ өгсөн аж.

Энэ сарын 14-нээс хойш Ухань хот шинж тэмдэггүй халдвар тээгчдийг илрүүлэх томоохон хэмжээний кампанит ажлыг үргэлжлүүлж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд хөл хориог цуцалснаас сар орчмын дараа тус хотод дахин халдвар тархах шинж ажиглагдаж эхэлсэн тул дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Эрх баригчид 1 тэрбум гаруй юанийн зардал гаргаж, хотын 11 сая иргэнийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

 Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button