Нийгмийн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдөр МОРЬ ЦАГААС эхлэн мөрдөнө

Улсын Их хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  баталсан билээ. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар дэмжиж, эцэслэн баталсан. 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр 62 гишүүн  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсан байдаг.  

Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон. Тэгвэл энэхүү нэмэлт, өөрчлөлтүүд өнөөдөр /2020. 05.25/  морь цаг буюу 11:40 цагаас эхлэн мөрдөгдөнө.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button