НИЙГЭМ

Ё.Баатарбилэг: Хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох саналтай байна

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болсон. Энэ үеэр Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хувийн сургууль, цэцэрлэг олгосон хувьсах зардлыг эргүүлэн авахгүй байх, цаашид олгох саналыг Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр гаргаснаа дуулгасан юм.

Уг асуудлаар салбарын сайд “Хувийн сургууль цэцэрлэгийн хувьсах зардлыг дөрөвдүгээр сар хүртэл олгож байсан хэдий ч Сангийн яамнаас ийнхүү олгож байгаа нь буруу байгаа тул эргүүлэн татах шаардлагатай гэсэн. Хувьсах зардал олгохгүй бол 10 мянга орчим хүн цалингүй болж байна. Төсөвт байгаа, олгогдож байгаа хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгож, эргүүлэн татаж авахгүй байх саналыг гаргаж байна. Энэ долоо хоногийн Засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр Сангийн яамнаас санал авахаар хандсан ч хариу ирээгүй байна. Мөн тавдугаар сарын 11-ны өдрөөс төгсөх ангийн хүүхдүүдэд давтлага өгч эхэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу сургуулийн анги танхимд ариутгал хийж, зай барих, халуун хэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Давтлагад зөвхөн хүсэлт гаргасан хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 25071 хүүхэд давтлага авч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны хооронд хийхээр төлөвлөж, бэлтгэл ажил хийж байна.  Интернетгүй, утасны сүлжээгүй, камержуулсан орчинд 30 орчим хоног цагдаагийн байгууллагаас томилогдсон цагдаагийн ажилтны ханалт дор зохион байгуулдаг. Тэгээд ЭЕШ-ын сэдэв, материал даалгаврыг хянах, хэвлэх ажилтнуудыг ажиллуулахаар бэлтгэл хангачихсан байгаа” гэсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
zochin
zochin

Erkh barigch nam ene asuudlig shiidej chadahgui bol ireh songuuliar naad zah ni 10.000 sanal, gerbuliinhniig ni davhar tootsvol bur ch ih sanal aldah ni todorhoi bolloo. Ardiin huuhduudiig adilhan humuujuulj, bolovsrol olgoj bui bishuu.

Back to top button