Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ
Улаанбаатар Тавдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ. Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд / Чингэлтэй дүүргийн зүүн талд/ Утас 99160069
10.00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
11.00 цагт Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцана.
12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулна. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 83 дугаар сургуулийн урд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр
12.30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас 98116663











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.