АМГТГ: Нийслэлд А-92 авто бензиний дундаж үнэ 1360 төгрөг болж буурлаа
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1.320-1.400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн” гэв.
Энэ сарын 23–ны өдөр шатахууны дахин буурсан талаар АМГТГ-аас мэдээлэв.
- А-80 50 төгрөгөөр,
- А-92 80-100 төгрөгөөр,
- А-95 200 төгрөгөөр,
- Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ:
- А-80 авто бензин-1.350 төгрөг
- Аи-92 авто бензин - 1.360 төгрөг
- Аи-95 авто бензин 1.800 төгрөг
- Дизель түлш - 1.990 төгрөг байна.
Нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.