ДЭЛХИЙ

Монтенегро “COVID-19”-өөс ангижирсан Европын анхны улс болжээ

Монтенегро Улс коронавирусийн халдвараас ангижирсан Европын анхны орон боллоо хэмээн тус улсын Ерөнхий сайд Душко Маркович өчигдөр /2020.05.26/ мэдэгджээ. Тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 69 хоногийн дараа ийнхүү зарласан байна.

Тус улсад халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 315 хүн эдгэрч, есөн хүн нас баржээ. 620 мянга гаруй хүн амтай тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс хил, нисэх буудал, далайн боомтуудаа хааж, сургуулийн сургалтыг зогсоож, олон нийтийн цуглааныг хоригложээ. Мөн хязгаарлалт, эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг зөрчсөн олон зуун иргэнийг торгож, хариуцлага тооцож ажилласан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button