НИЙГЭМ

АНУ-д монгол иргэн коронавирусээр нас барсан уу

АНУ-д таксины компанид ажиллаж байсан монгол иргэн нас баржээ. Тухайн иргэн сахарын өвчинтэй байсан гэнэ.

Гэр бүлийнхэн нь түүнийг сахарын өвчнөөр бус коронавирусээр нас барсан гэж үзэж байгаа юм байна.

Түүний танил Ч.Баттулга энэ талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “40 гаруй насны л залуу. Дөрөвдүгээр сарын дундуур өндөр халуурсаар байгаад өөд болсон юм билээ. Найз нөхдийнх нь мэдэхээр тухайн хүн яг хүнд өвчтэй, өвдчихсөн хүн биш байхгүй юу. Ковид тусаад халуурсаар байгаад өөд болчихлоо гэж бодоод байгаа.

Гэтэл нөгөө талаас сахарын өвчтэй байсан учраас тэр нь нөлөөлсөн гээд байгаа. Уг нь үхлийн хэмжээнд хүрэхүйц хүнд өвчтэй хүн биш.

Гэр бүлийнхэн нь АНУ дахь Элчин сайдын яаманд хандсан байх. Манайхан гэхдээ болсон бодит байдлыг нуугаад байх шиг байна.

Бас энд байдаг монголчууд дотроо болон монгол эмч нарын дунд дахиад гурван монгол иргэн нас барсан гэсэн яриа байгаа” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button