НИЙГЭМ

С.Амарсайхан: Хяналт тавьж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан аас тодруулахад “Өчигдөр харамсалтайгаар дөрвөн хүүхэд амиа алдлаа. Уг газар би хоёр долоо хоногийн өмнө очсон. Өмнө нь очиход наран шарлагын газар байгуулж байна, зөв зүйтэй зүйл хийж байгаа юм байна гэдэг үүднээс аюулгүй байдлаа хангаж ажилла, гэрээ хэлэлцээрээ нягтал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дараа нь очиход зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоогоод шалгалт оруулж байсан. Шаардлага хүргүүлсээр байхад ийм үйл явдал болсон тул хяналт тавьж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуулийн байгууллагууд гэрээ, зөвшөөрлийн асуудлыг шалгах ёстой. Гэр бүлийнхэн хүүхдүүддээ анхаарал тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс аюулгүй байлаа хангах ёстой. Энэ үйл явдалтай хот тэмцэж байгаа, харамсалтай нь хүн хүч хүрэхгүй байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Амарсайхан гуай
Амарсайхан гуай

Чи өөрөө зайлаад өг. Ажил ерөөсөө хийж чадахгүй байна.

Зочин
Зочин

хэний компани болохыг зарлаач мэдэх хүн байвал энд бичээч

Зочин
Зочин

100 хувь чиний буруу бноо, нээх сүрхий царайлчаад л энд тэнд тэнээд явдаг, ямар ч ашиггүй тэнэдэг сда бн, огцор

Mongol hyy
Mongol hyy

Amarsaikhan bol 100% buruutai

Зочин
Зочин

Дараг Та өөрөө бол "Яс огцрох" хэрэгтэй. Тийм хариуцлага Танд ноогдсон, үүнийгээ Үүрэх чадвар, сэтгэлийн тэнхээ, үнэн чанартай бай. ОГЦРОХыг шаардаж байна. Та амиа өч Бүүр ч чадахгүй шүү дээ. Утсан улаан амиа бол хамгаалаад гарна.

Зочин
Зочин

Үр хүүхдээ хаана юу хийж ямар тоглоомоор тоглож байгаа дээр эцэг эхчүүд хяналт тавьж байх үүрэгтэй шүү дээ хорой цээрийн үед үр хүүхдээ гадаа тоглоо гээд гаргаж байдаг

Холбоотой мэдээ

Back to top button