НИЙГЭМУЛС ТӨР

БНСУ-ын Импорт-Экспорт банктай зээлийн гэрээ байгуулж, 7009 айлын түрээсийн орон сууц барихаар боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 1 дүгээр сарын 16-нд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж байв.

Үүнийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.

Солилцох захидалд гарын үсэг зурснаар Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болов.

 Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён нар

  • Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл,
  • Солонго-2 орон сууцны хороолол барих төсөл, 
  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл зэрэг нийт 4 тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталлаа.

Гэр хорооллын иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хорооллыг барих төслүүдэд нийт 381.5 сая ам.долларын санхүүжилтээр нийт 7,009 айлын түрээсийн орон сууцны хороолол баригдах юм.  

Тус төсөл нь түрээсийн төлбөрөөр түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, улмаар гэр хорооллын иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах, нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төслийг хэрэгжүүлснээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхэд хяналт тавих цахим төвийг байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулан хяналтын тогтолцоо бүрдэнэ.

Эх сурвалж: Сангийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button