ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Хөл хориог яаран цуцалбал, хоёр дахь давлагаа эхэлж мэднэ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн 216 улсад нийт 5.876.000 хүн өвдөж, 360.000 гаруй хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагийн дотор нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдийнхээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн. Манай улсад 1908 хүн ажиглалтад байгаагаас шинээр 289 хүн нэмэгдсэн. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад хөл хориог яаран цуцлах нь коронавирусийн хоёр дахь давлагааг эхлүүлж мэдэхээр байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button