НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн, 2000 орчим иргэн авчрахаар төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлэн. Эдгээр нислэгээр эх орондоо ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүйг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэв.

Тэрбээр энэ талаар “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл. Тийм шийдвэр огт гаргаагүй. Иргэдээ эх оронд нь авч ирэх ажил хэвийн үргэлжилнэ. Зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй. Сонгуулийн насны 1 000 иргэнийг татаж авахаар байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button