НИЙГЭМ

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв

Эх, үрсийн баярын өдөр удахгүй тохиох гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зөвлөгөөг гаргажээ.

Зөвлөгөөнд:

  • Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
  • Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
  • Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
  • Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
  • Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
  • Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх зэрэг багтжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button