Энтертайнмент

“Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр  Монгол поп опера “Увертюра” хамтлаг онлайн тоглолт болно. Тус хамтлагийн “Монгол соёл” онлайн тоглолтод “Хөсөгтөн” хамтлаг тэргүүтэй язгуур урлагийн уран бүтээлчид болон монгол улсын шилдэг өвлөн уламжлагч нар оролцож шилдэг уран бүтээлүүдээ толилуулах юм.

Онлайн тоглолтыг  зургадугаар сарын 1-нд ТВ8” телевизийн шууд эфирээр 18:00 цагаас орон даяар үзэгчдэд хүргэхээр болжээ.

Сэтгэлд хоногшсон дууг өөрсдийнхөөрөө өөрчлөн дуулж, поп-опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан нь энэ онд хэрэгжих “Монгол өв соёлын цогцолбор” төслийн нээлтийг угтаж ийнхүү тоглолтоо хийхээр болсон байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button