Мах, ногооны үнэ ӨСЖЭЭ

Нийслэлийн статистикийн газрын долоо хоногийн үнийн судалгааг тоймлон хүргэе.
Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ 0.8-3 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал,энэ долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10141 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12175 төгрөгийн үнэтэй байгаа юм. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 350 төгрөгөөр (3.0%), үхрийн цул махны үнэ 369 төгрөгөөр (2.6%) тус тус өсчээ. Хонины цул махны үнэ 86 төгрөгөөр нэмэгдэж нэг кг нь 8500-13.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн ногооны үнэ монгол төмс 0.9 хувиар өсч 981 төгрөгөөр, монгол лууван 5.8 хувиар өсч 1937 төгрөгөөр, монгол байцаа 2.8 хувиар өсч 2486 төгрөгөөр, монгол хүрэн манжин 15.6 хувиар өсч 2759 төгрөгийн үнэтэй байгаа юм. Түүнчлэн “Атар” талх 1100-1400 төгрөгийн үнэтэй, бусад нэр төрлийн талх 1600 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мах,ногооны үнэ өссөн нь хамгийн түрүүнд бага ц�##�интай иргэд,бага тэтгэвэртэй ахмадуудад хүнд тусч байна.Тэдэнд төрийн зүгээс ямар ч дэмжлэг үзүүлсэнгүй. Сонгууль болохоор ядуу иргэддээ хайртай болно доо.Эхнээсээ сан�##� худ�##�даж авах эхэлсэн
Махны асуудлыг цэгцэлж чадахгүй төр засаг байхын хэрэггүй ээ .монголчууд м�##� ихтэй ч м�##�ын мах аа хямд аваад идэж чадахгүй бна .төр засаг анхаар�##�даа авч үзээч ээ хоолгүй хонох үе гарч бна
Тэтгэвэрийн хөгшид бага тэтгэвэр авдаг түүнээсээ эмээ авч ууна үлдсэн жаахан мөнгөөрөө мах авах гээд очиход маш үнэтэй бна энэ махны асуудлыг хүрэл сүх минь нэг цэгцэлж өгч туслаач