ДЭЛХИЙ

Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтаас хасагджээ

Америкийн реалити шоуны од, 22 настай Кайли Женнерийг өнгөрсөн онд Форбс сэтгүүл “өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтан” хэмээн зарлаж байв.

Түүний байгуулсан Kylie Cosmetics компанийн үнэлгээ $1.2 тэрбумд хүрсэн бөгөөд сүүлд эзэмшлийнхээ 51 хувийг гоо сайхны Coty компанид зарсан юм.

Тэгвэл Кайли Женнер татварын хэмжээгээ худал мэдүүлж, хиймлээр хөрөнгийн хэмжээгээ өсгөсөн болохыг Форбсийн сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг нар илрүүлснээ мэдээлжээ.

Тэд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм аргаар хөрөнгөө хиймлээр өсгөж байсныг жишээ болгон дурдсан байна.

Форбсын шинэ тооцооллоор Женнерийн хөрөнгө $900 сая хүрэхгүй хэмжээтэй болж байгаа ажээ. Дээрх мэдээг няцаасан мэдэгдлийг Кайли Женнер твиттер хуудсандаа  гаргасан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button