ЭРҮҮЛ МЭНД
Д.Нарангэрэл: Увсын хоёр иргэн Тува руу морьтой гараад буцахдаа баривчлагдсан

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна. Увс аймгийн хоёр иргэн морьтой хийл давж ОХУ-ын Тува улс руу гараад буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Тэднийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа. Одоогоор вирус илрээгүй байна.
Гадаадаас таван иргэн холбогдож эмнэлзүйн зөвлөгөө авсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.