Нийгмийн
ОХУ Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэжээ

Covid-19-ийн эсрэг анхны эм ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг авч, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ажээ. Уг эмийн худалдааны нэр нь Авифавир юм.
Авифавир бол Оросын вирусийн эсрэг эм бөгөөд эмнэл зүйн туршилтад үр дүнтэй нөлөө үзүүлжээ. Мөн коронавирусийн нөхөн үржихүйн механизмыг алдагдуулдаг юм байна. Энэхүү эм нь маш сайн судлагдсан бөгөөд 2014 онд Японд хүнд хэлбэрийн томуугийн эсрэг ашиглаж байжээ.
Афивавир бол ОХУ-д коронавирусийн эсрэг бүртгэгдсэн анхны вирусийн эсрэг эм төдийгүй дэлхийд Covid-19-ийн эсрэг ашиглаж болох хамгийн ирээдүйтэй эм юм гэж сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.