Коронавирусийн халдвар авсан эмэгтэй эмнэлгийн цонхоор унаж нас баржээ

Өнгөрөгч Бямба /2020.05.30/ гарагийн орой OXУ-ын нийcлэл Mockвa xoтoд kopoнaвирycийн xaлдвaр авч эмчилгээ хийлгэж байсан цaгдaaгийн дэд хурандаа эмнэлгийн цонхоор унаж нас баржээ.
Тус хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, хохирогч 45 настай, Шүүх эмнэлгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Наталья Щербакова гэгч эмэгтэй байсан аж.
Тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын 23-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, улмаар Москва хотын 24-р клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн эмчлүүлж байх үедээ эмнэлгийн тавдугаар давхраас унаж, улмаар амь нас нь хохирсон байна. Одоогоор хохирогч санамсаргүй байдлаас болж таван давхраас унасан уу, эсвэл санаатай үйлдэл байсан эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахаар хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.