НИЙГЭМ

Эх орондоо ирэх 2000 гаруй иргэнийг тусгаарлах, бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 8 удаагийн үүргийн онгоцоор эх орондоо ирэх 2000 гаруй иргэдийг тусгаарлах, шинжилгээ оношилгоог хийх эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Энэ сарын анхны нислэг Австрали, Лаос улсаас 250 гаруй иргэдээ Даваа гаригт авч ирнэ. Гадаадаас ирж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх, ирсэн хойно нэг нэгээр нь тусгаарлана. Ингэснээр нийт хүн амын дунд коронавирусийн халдвар тархахаас сэргийлж байгаа юм.

Түүнчлэн ирэх хүмүүсийг тусгаарлах зочид буудал, сувиллыг ариутгаж халдваргүйжүүлэх, эм тарианы нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэхэд онцгойлон анхаарч бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах талаар ярилцлаа.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button