ХӨСҮТ:Халдвар нэмж илрээгүй, дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. ОХУ-д өчигдөр 8855 хүн шинээр халдвар авснаас Буриад, Эрхүү, Чита, Тувад өвчлөл эрчтэй тархаж байна. Иймд Тува болон ОХУ-д халдвар их байгаа тул тухайн улсуудтай хиллэдэг Увс аймгийн Давст сумын иргэд болон Хөвсгөл аймгийнхан сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Улсын хэмжээнд 59 хүн ажиглалтаас гарч, 1244 хүн ажиглалтад байна. Гадаадын орнуудад буй найман Монгол улсын иргэд утсаар холбогдож мэдээ мэдээллийг авсан. Урин дулаан ихсэж хүмүүс амны хаалт зүүх нь ховордсон байгаа тухай хүмүүс хэлж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа АНУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол 1100 гаруй нас баралт нэмж бүртггэгдсэн байна. Бразилд коронавирусийн нас баралт, шинэ тохиолдлыг нийтээр бус өдөр өдөрт нь зарлаж буй аж. Зарим орнуудад хөл хориог цуцалж эхлээд байна.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг 107 орыг бэлэн байдалд шилжүүлж, тусгаарлах өрөөг зориулалтын дагуу бэлдэж байна. Мөн нэг удаагийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бэлтгэсэн. Ажилчдынхаа дархлааг дэмжиж ажиллаж байна. 0-12 насны нийт 32 ажилтанд цалинтай чөлөө олгосон. Арьс нь бие махбодийг гадны биетээс хамгаалах асар том эрхтэн юм. Тиймээс арьсаа хайрлаж, хамгаалах нь чухал юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Нийтдээ 217 хүнд шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн 5-19нд Энэтхэгээс ирсэн иргэдэд давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 жолоочийн сорьцонд шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-ээс шинээр 4 хүн эмчлэгдэж гарсан байна. ХӨСҮТ-д яг одоо 118 хүн эмчилгээнд байна. Ингээд улсын хэмжээнд халдвартай 193 батлагдсанаас 75 хүн эрүүлжиж эмнэлгээс гарлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.