НИЙГЭМ

Малаа усалж байгаад голд осолджээ

Эгийн голд  малаа усалж байсан 17 настай хүү осолдсон хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хонгор багийн Гөгстийн хар-Ус гэдэг газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С нь хоёр дүүгийнхээ хамт Эгийн голд малаа услаж байгаад морьтойгоо гол руу оржээ.

Хүүг осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу 06.07-ны өдрийн 17:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 21:55 цаг тухайн газар очсон. Өнөө өглөө буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 05:15 цагт ар гэрийн 7 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button