САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 18-25 насны 10 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 нутаг 7.184.000 хүн өвчилж, 408.000 болсон байна. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо буурч байгаа таатай мэдээлэлтэй байна. Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 19.044 шинэ тохиолдол илэрч, 586 хүн нас барсан байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8,985 шинэ тохиолдол бүртгэгдэж, 112 хүн нас барсан байна. Тува мужтай хиллэдэг Увс аймаг сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.1 сая хүн эдгэрч, 3.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээ дунджаар 18-24 хоног үргэлжилж байгаа. Сүүлийн 24 цагт 102 мянган хүн шинээр халдвар авсан байна. ЗӨСҮТ-ийн баг өчигдөр нэг онгоц, 10 автобус, нэг зочид буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнээр гадаадын дөрвөн орноос 6 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа. Мөн худалдаа үйлчилгээний газрууд халдвар тархах өндөр эрсдэлтэй тул ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй” хэмээн онцлов.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Австрали болон Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал, бага насны хүүхэдтэй 79 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26 иргэн ирсэн. Тэднээс толгой өвдөнө, ханиалгана хэмээх шинж тэмдэгтэй хоёр өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад хүмүүсийг тусгайлан бэлтгэсэн байруудад байрлуулан резидэнт эмч нараар хянуулж байна. Тусгаарлах байранд яг одоо 1512 хүнийг 122 эмч, эмнэлгийн ажилчид хяналт тавьж ажиллаж байна”
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт тус тус 20 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Доргоновь аймагт тусгаарлагдсан 4, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс тандалт, шинжилгээг хийхээр сорьц цуглуулах ажил эхэлсэн. Маргааш хариуг нь хэлнэ” гэв. Ийнхүү өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.